Монголын
Гар Барилдааны
Холбоо
Монголын гар барилдааны нэгдсэн холбоо нь Монгол улс дахь гар барилдааны албан ёсны удирдах байгууллага бөгөөд Дэлхийн гар барилдааны холбоо болон Азийн гар барилдааны холбооны албан ёсны гишүүн байгууллага юм.

2017
Federation Founded
7
MAF Federations
2,400+
Registered Athletes
2017
WAF Member Since
Сүүлийн үеийн мэдээ
Холбооны мэдээ
ЭРХЭМ ХҮНДЭТ Ж.ТӨМӨРБААТАР ТАНАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
ЭРХЭМ ХҮНДЭТ Ж.ТӨМӨРБААТАР ТАНАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! Дэмжлэгийн аянд нэгдэж Монголын гар барилдааны хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан танд гүн талархал илэрхийлье. Таны дэмжлэг —Монголын амжилтын нэгэн хүч байх болно 🔥🔥🔥🇲🇳🇲🇳🇲🇳
МОНГОЛЫН ГАР БАРИЛДААНЫ ТҮҮХЭНД АНХ УДАА ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!
МОНГОЛ УЛСЫН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2026 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин НЯМ-ОЧИРЫН БОЛОРТУЯА амжилттай оролцож, ХҮРЭЛ медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын түүхэнд эмэгтэй тамирчны гаргасан онцгой амжилт бөгөөд Монгол Улсаас гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын хөгжил, эмэгтэй тамирчдын оролцоо, олон улсын тавцанд эх орноо төлөөлөн өрсөлдөх залуу үеийн тамирчдад томоохон үлгэр дуурайлал боллоо. Монголын гар барилдааны спортын түүхэнд шинэ хуудас нээсэн тамирчин НЯМ-ОЧИРЫН БОЛОРТУЯА болон түүний амжилтад хувь нэмрээ оруулсан дасгалжуулагч, багийн хамт олон, дэмжигчдэд халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! МОНГОЛЫН ГАР БАРИЛДААН УРАГШАА.
БАРСАА ТАНАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
БАРСАА ТАНАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! Дэмжлэгийн аянд нэгдэж Монголын гар барилдааны хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан танд гүн талархал илэрхийлье. Таны дэмжлэг —Монголын амжилтын нэгэн хүч байх болно 🔥🔥🔥🇲🇳🇲🇳🇲🇳
Тэмцээний хуанли
Удахгүй болох тэмцээнүүд
Холбоотой байгаарай
Биднийг дагаарай
Холбоонд нэгдээрэй
Монгол даяарх тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, клубууд МГБХ-д бүртгүүлж тэмцээнд оролцох, шүүх, үндэсний шигшээ багийн замналд хамрагдах боломжтой.