МОНГОЛЫН ГАР БАРИЛДААНЫ ТҮҮХЭНД АНХ УДАА ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!
МОНГОЛ УЛСЫН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2026 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин НЯМ-ОЧИРЫН БОЛОРТУЯА амжилттай оролцож, ХҮРЭЛ медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын түүхэнд эмэгтэй тамирчны гаргасан онцгой амжилт бөгөөд Монгол Улсаас гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүний энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын хөгжил, эмэгтэй тамирчдын оролцоо, олон улсын тавцанд эх орноо төлөөлөн өрсөлдөх залуу үеийн тамирчдад томоохон үлгэр дуурайлал боллоо. Монголын гар барилдааны спортын түүхэнд шинэ хуудас нээсэн тамирчин НЯМ-ОЧИРЫН БОЛОРТУЯА болон түүний амжилтад хувь нэмрээ оруулсан дасгалжуулагч, багийн хамт олон, дэмжигчдэд халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! МОНГОЛЫН ГАР БАРИЛДААН УРАГШАА.
